Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10665

Би хэтэрхий хувиа хичээж байна уу?

$
0
0

woman-729-620x349

Сайн байцгаана уу. Би 32 настай эмэгтэй. Ганц бие хүүгийнхээ ааваас салаад 9 жил болж байна. Миний бичих гэж байгаа зүйл зарим хүмүүст тохиолддог байх гэж бодож байна. 2 жилийн өмнө ажлын шаардлагаар зуныхаа амралтаар амарч байгаа оюутнуудтай ажиллах хэрэг гарлаа. Бүгд л эгчээ энэ тэр гээд л эгч дүүгийн харьцаатай болцгоолоо. Намар болоод  оюутнууд ч буцсан миний хэрэгжүүлсэн төсөл амжилттай дууссан. Тэр оюутнууд дотор нэгэн залуу надад их сүрхий байсан. Би ч дүүгийн хувиар харьцаад л хааяа таарвал мэндтэй ойр зуурын сонин сайхан яриад л өнгөрдөг байлаа. Огт тэр залууг өөр нүдээр харж анзаарч байсангүй явсаар энэ намар санаандгүй таараад зөндөө юм ярьлаа бүүр үерхээд хамт амьдарч байгаад салсан найз охиных нь талаар хүртэл ярилцаж билээ. Их л удаан юм ярьж суусан санагдана.

Тэр үеэс хойш утсаар байнга ярьж мессэжилдэг боллоо. Би ч яахав ганц бие эмэгтэй орой ажлаа тараад л гэртээ ганцаараа байдаг хүнд мэссэж бичиж, ярьдаг хүнтэй байх нэг бодлын сайхан байлаа. 3 сар гаран ярьж мессэжлэж байгаад саяхан дотно харьцаанд орсон. Тийм харьцаанд орсон хүмүүс бүр л дотносож бараг эхнэр нөхөр шиг л болов 2 биенээ хардана. Хаана юу хийж яваагаа байнга тайлбарлах зэрэг.

Тэр хамгийн гол нь надаас олон дүү хотод оюутан одоо төгсөх курс. Өндөр цэвэрхэн сайхан залуу байгаа. Сүүлийн үед өөрөөсөө болгоомжлох боллоо. Сэтгэл зүрхээ зориулаад дасаж хайрлах хэрэггүй гэж өөртөө байнга шахуу хэлнэ. Урьд нь нэг алдсан болохоор дахин алдах вий гэж хаширлаж байгаа царай нь юм байлгүй. Энэ бодолдоо бат итгэж одоо харьцахгүй 14 хонож байна утасныхаа дугаарыг сольчихлоо. Би хэтэрхий хувиа хичээж байна уу надад зөвлөөрэй хүмүүсээ. Миний насны хүн байсан бол ч яахав болох л байх даанч дүү болохоор хүн амьтаны хэл ам болон 2 талын гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгарахаас айж байна. Санах л байхдаа цагийн аясаар мартах л байх даа…


Viewing all articles
Browse latest Browse all 10665

Trending Articles