Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд! Би гэдэг хүн 37 хүрсэн гэрлэж гэр бүл зохиож явсангүй. Ажил төрөл гээд сэтгэлд таарах бүсгүй олдохгүй явсаар өдий хүрчээ. Нэг л өдөр түүнийг анх хараад шууд зүрх хүчтэй цохилоод өмнө нь мэдрэгдэж байгаагүй тийм мэдрэмж. Юу ч гэсэн зориг гаргаад очоод танилцлаа ер нь дажгүй шүү. Ажил руугаа явж байгаа гэхээр нь ажилд нь хүргэж өгөөд дугаарыг нь гуйж байгаад авчихлаа. Нөхөргүй гэдгийг мэдэж аваад маш их баярлав. Боловсролтой даруухан нүдэнд дулаахан үнэхээр хөөрхөн бүсгүй.
Гэвч асуудлын гол нь хүүхэдтэй. Бүр гадаад хүнээс шүү. Өвөрмонгол гэнэ. Өөрөө надад эхнээсээ үнэнээ хэлсэн, би хүнтэй гэрлэх бодолгүй. Би урьд нь тийм хүнтэй байсан. Хүүхэдтэй болоод салсан гээд. Би яах вэ? Одоо уулзаад хагас жил боллоо. Маш их хайртай болжээ, тэр хүнгүйгээр төсөөлж чадахгүй нь. Гэрлээд нэг гэрт ороод амьдаръя гэсэн бодолтой байна. Гэхдээ яагаад тийм боловсролтой сайхан бүсгүй байж нэг муу Өвөрмонголоос хүүхэдтэй болоод салсан юм бол?