Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Манай нөхөр ядаж гоё үнсдэг ч үгүй шүү дээ…

$
0
0

couple-in-bed

Сайн байна уу, би одоо 34-тэй нөхөр 3 хүүхэдтэй. Асуудал юу вэ гэхээр нөхөр бид хоёрын сексийн амьдрал бүр зогсонги байдалд орсон. Би анх нөхөртөө хайртай байсан ч намайг олон удаа гомдоож гэхдээ намайг хуураагүй л дээ, миний сэтгэлд юу ч үлдсэнгүй. Бид 2 анхнаасаа секс маш бага хийдэг ба зөвхөн нөхөр таашаал аваад л үлдэнэ. Би одоо хүртэл тэр гоё таашаалыг мэдэрч үзээгүй. Бас бид 2 бүр хамт унтахаа ч байсан. Бараг улиралд нэг оронд орж байна. Надад үнэхээр тэнэг санагдаж байна. Удахгүй цэвэршилт явагдах байхаа ийм янзаар бол.

Бас манай нөхөр ямарч оршил, үнсэлт, энхрийлэхийг мэдэхгүй шууд л үндсэн ажилдах орно. Тэгэхээр минийх ямар ч бэлтгэл бэлэн байдалд орохгүй нь мэдээж. Би заримдаа өөр хүн зүүдлэнэ. Хүн л юм чинь эмэгтэй хүн л юм чинь хайр халамж хүснэ. Энгийн үедээ ч  хайр халамж гэж бараг мэдэхгүй ийм л нөхөртэй хүн дээ. Дээр нь бас их дээрэнгүй, би анх нөхөртэйгөө суухдаа ямар их сэргэлэн бүх зүйлд бусдыгаа уриалж явна. Одоо тийм биш болсоон. Сэтгэл минь хов хоосон байна.

Тэглээ гээд 3 хүүхдээ өнчрүүлэлтэй биш. Сэтгэлээ онгойлгомоор байна. Нисванисын дуу шиг Сэтгэлээ нээгээд сэрээдэж гаргамаар гэдэг шиг. Бул хар чулуу цээжинд минь байна. Эсвэл ингэж насыг барахаар секст үнэхээр гаргууд сайн нэг хүнтэй уулзаж үзмээр ч юм шиг толгойд элдвийн л юм эргэлдэнэ. Би яавал дээр вэ? Манай нөхөр ядаж гоё үнсдэг ч үгүй шүү дээ…


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles