63 настай Японы фермерийг хөршийнхөө гэрт сэм орж хулгай хийсэн хэргээр саатуулжээ. Өвөөг хөрш айлаасаа юу хулгай хийсэн бэ гээд шалгатал хөрш эмэгтэйнхээ бохир дотоожийг хулгайлсан байж. Гайхсан цагдаа нар өвөөгийн гэрт үзлэг хийтэл эмэгтэйчүүдийн бохир дотоож 150 гаруй ширхэг гарч ирсэн байна. Бохир дотоожийг бүгдийг нь өвөө хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй заримыг нь өдөр болгон өмсөж явдаг байсан гэдгээ ч хэлсэн байна.
Эмэгтэйчүүдийн бохир дотоож зардаг автомат төхөөрөмж байдаг газар байхад яах гэж хулгай хийсэн юм бол гэж цагдаа нар их гайхсан гэнэ.






