Украйны Луцк хотын нэгэн оршин суугч тун өвөрмөц эсэргүүцлийн арга хэмжээг явуулжээ. Байранд нь 4 сарын турш халуун ус байхгүй байгаад уурлаж бухимдсан тэрээр хотын мэрийн офист түмпэн, ус, савантай хүрэлцэн ирээд хүлээлгийнх нь өрөөнд усанд орсон байна. Ийм замаар хотын удирдлагуудын анхаарлыг жирийн иргэдийн асуудалд татжээ. Хэрэв байрыг нь яаралтай халуун устай болгохгүй бол өдөр болгон ирж мэрийн хүлээлгийн өрөөнд усанд орж байна гэж анхааруулсан байна.
↧