Сайн байна уу намайг Нараа гэдэг 28 настай 2 хөөрхөн хүүхэдтэй том 4 хүрч байгаа бага нь 10 сартай. Наадам болтол сайхан л амьдарч байлаа. Нөхөр ажлаа хийж би 2 хүүхдээ хараад гэртэй 2 идэхгүй хоосон хонохгүй болоол байсан. 5 сард жирэмсэн болсноо мэдээд тээхээр шийдээд байж байсан юм. Гэтэл сая наадмаар нөхөр маань аваарт орж гэмтэлд хөлний яс нь бяцарсан гээд нэг хэсэгтээ хэвтэрт байхаар болсон. Бид 2-т туслах ах дүү байхгүй 75 настай хадам ээж маань хөл муутай нөхөр маань айлын ганц хүү, би өнчин тэгээд одоо би ажил хийж энэ гэр орноо нөхрөө хөл дээрээ бостол нь авч явахаас өөр арга байхгүй болоод байна. Хадам ээжийн тэтгэврийн зээлийг 2016 он хүртэл аваад нөхрийн эмчилгээнд хэрэглэсэн одоо тэгээд надаас өөр ажил хийх хүн байхгүй.
Энэ хүүхдийг авахуулахаас өөр арга надад байхгүй болчихоод байна. 1-р төрөх Эх нялхас гээд хандаагүй газар байхгүй бүгд хугацаа хэтэрсэн гээд халгаахгүй юм. Хувийн эмнэлэг болохоор доод тал нь 350 мянга гэх юм. 2 хүүхэд хөгшин ээж минь өдөрт идэх хоолны махгүй байхад надад энэ их мөнгө байдаггүй хугацаа алдалгүй одоо л хурдан энэ хүүхдийг авахуулдаг юмуу зулбуулмаар байна. Сураг сонсохнээ урдаас хүмүүс зулбуулдаг эм оруулж ирдэг гэх юм тийм юм нь хаагуур байдаг юм бол эсвэл гайгүй хямд хийдэг хувийн эмнэлэг байдаг болуу? Одоо 14-н 7 хоногтой болсон байна лээ. Тус болооч хүмүүсээ гуйж байна эмч хүн байвал зөвлөөч би 2 төрөхдөө 2-лан дээр нь өөрөөрөө төрсөн хүндрэл нтр байгаагүй…