Сайн байцгаана уу эрхэн хүндэт ноёд хадагтай нараа! Намайг М гэдэг одоо 20 хүрч байгаа залуу байнаа. За тэгэхээр миний ярианы сэдэв юу вэ гэхээр арьсны эрүүл мэнд, гоо сайхны талаар юм л даа. Намайг анх 13-тай байхаас минь эхэлж нүүрэндээр минь БАТГА гэгч аймар муухай дайсантай нүүр тулж эхэлсэн юмдаа. Тэр үедээ ч нээх тоодогүй байлаа. Харин одоо бодох нь ээ бүүр шантармаар ч юм шиг үнэхээр л амьдын там болж байх шиг байна. Ядаж байхад миний дажгүй царайтайг хэлэх үү даанч арьс бүр бүтдэггүй ээ, лазер эмнэлэг 2, 3 жил эмчлүүллээ арьсаа гаднаас нь.
Гэхдээ би 1 л зүйлийг одоо маш сайн ойлгож байна! Хүн эрүүл байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй. Гол гаргаад байгаа шалтгааныг олох гэж бүх л бие эрхтэний шинжилгээ өглөө. АНГИНА-с болж өрөвсүүлж байна гээд баахан л антибиотек уулгасан гэтэл тэр уусан антибиотекүүдаас болоод антибиотек харшилтай болчихлоо хөөрхий. Дараа жилээс гадаад руу сургуульд сурна гэтэл намайг хар л даа. Тэнд очоод түрхэх зинерит эмчлүүлэх эмч, уух эм тариа бараг л бүгдийн ёс журмаар зохицуулахад бэрх яг үнэнийг хэлэхэд энэ үнэхээр ТОМ асуудал болж чадаж байна.
Би яах ёстой вэ, гол гаргаад байгаа эх үүсвэр шалтгаанаа олмоор байна ямар эмнэлэг эмч надад үнэхээр тус болж чадах вэ? Эсвэл намайг үхэн үхтэл энэ новшийн өрөвсөл нь идэвхжисээр л байх болов уу? Энэ миний л бие махбодь өөрөө л би удирдана. Бас 1 зүйлийг сануулж хэлэхэд би энэ арьснаас болоод хоолойны махаа авахуулсан бас бус зүйлсийг хийсэн гэхдээ үнэхээр дийлэхгүй нь ээ. Одоо ч урам хугарч шантарч байна. Бүр гаргуунд нь гаргахаас өөр арга алга. Юу л болвол болог… Баярлалаа!