Сайн байцгаан уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд. Би та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юм. Намайг А гэдэг. Би одоо 28 настай. Нөхөр бид хоёр салаад 2 жил болж байна. Салсан гол шалтгаан маань бол бид өөрсдийн бяцхан үрээ алдсан юм. Тэр явдлаас хойш бидэнд маш хэцүү байсан. Хайр халамж буурч үг дуугархаа больж эцсийн эцэст салахаар шийдсэн. Надад энэ бүхэн маш их хүндээр туссан. Бараг амиа хоролчихмоор санагддаг байсан.
Харин намайг ингэж зовж байхад нэгэн сайхан сэтгэлтэй залуу гарч ирж миний зовлонг нимгэлсэн. Тэрэнтэйгээ танилцаад бараг нэг жил болж байна. Нэг л мэдэхэд би түүндээ маш их дассан байсан. Тэр минь маш их сайн хүн. Яг л бурхан надад хоёр дахь боломж олгосон юм шиг.
Саяхан би өөрийгөө дахиад жирэмсэн болсноо олж мэдсэн. Би маш баярласан. Харин асуудал юундаа байна вэ гэвэл тэр минь маш залуухан дөнгөж 20-той. Намайг жирэмсэн гэдгийг одоо хүртэл мэдээгүй байгаа. Би түүндээ хэлэхээс маш их санаа зовож байна учир нь тэр минь дөнгөж амьдарлаа эхлүүлж байгаа хүн. Энэ тухай түүндээ хэлсэн дээр үү аль эсвэл хүүхдээ ганцаараа өсгөсөн дээр үү?