Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

Гэхдээ согтуу үедээ зодоод байх юмаа

$
0
0

595fa09aaec6b4d7cde44ea65e2296f6

Сайн байцгаана уу? Би энгийн л нэг эмэгтэй. Найз залуутайгаа үерхээд 4 жилийг ардаа үдлээ. Найз залуу маань ухаантай, ажилсаг надад хайртай, халамжтай, боловсролтой мундаг залуу байдаг юмаа. Гэхдээ согтуу үедээ их агсам юмаа. Уучихсан үедээ гар хүрнэ. Өчигдөр л гэхэд найзуудтайгаа хэлэлгүй гарсны төлөө зодуулаад нүүр энд тэндээ хөх няц болчихсон уруул сэтэрчихсэн байж л байна.

Үүндээ ч манай хүн их гэмшиж байгаа. Харъя гэхлээр гэрийнхнийхээ санааг зовоочихно гээд эмээгээд байх юм. Байнга зоддог гэж битгий бодоорой. Тийм аймар харгисаар гар энэ тэрээ атгаж байгаад зодохгүй ч би тодорхой хэмжээгээр гэмтээд байна.

Ууг нь би энэ хүнтэй суумаар байна. Бид 2 бүх тал дээрээ маш их тохирдог. Би энэ хүнтэй аз жаргалтай байж чаддаг. Намайг хүндэлдэг хайрладаг гэж би боддог. Надтай ч суухыг хүсдэг гуйдаг. Гэхдээ согтуу үедээ зодоод байх юмаа. Үүндээ ч эрүүл болчоод гэмшдэг. Дахиж агсрахгүй гэж их хичээдэг. Гэхдээ л биеэ хянаж чададгүй.

Сал гэж хэлэх амархан л даа гэхдээ та бүхэн нөхцөл байдлыг миний өнцөгөөс аваад нэг хараад өгөөч. Би энэ хүнтэй суух уу яах вэ? Саллаа гэхэд би дараа нь харамсвал яах вэ? Надад ухаарал хайрлахаар сайхан үг хэлээд өгөөч…


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles