Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

Би Монгол улсын жирийн нэгэн ядарсан иргэн байна

$
0
0

img0227

Сайн байцгаана уу. Би Монгол улсын жирийн нэгэн ядарсан иргэн байна. Яагаад ядарч байна гэж үү! Би бас л та нарын адил хүнсий хэрэгцээ, хэрэглээ, уух ус, амьдрах агаараар боогдуулж дарлуулсан хүн. Зарим нэгэн “ухаантан” шиг улс төр, гадаад харилцаа , инфляци, доллар, юань гэж филосопдохоо байгаад хоёр жил болж байна. Би Хятад улсын Бээжин хотод суралцсан түүхтэй. Гэхдээ тэр улсыг шүтсэнгүй, багаас минь хятад бол манай улсын дайсан гэдэг ухамсар байсан учраас хятад хүний “Би чамайг ална“ гэдэг үгийг ядахнаа мэдэхийн тулд Хятад руу тэмүүлсэн.

Тэнд байхдаа гахай шувууны мах ч идэж үзлээ, бас бус нутгаар явж үзлээ. Хятад бол 1.300.000.000 гаруй хүн амтай уудам ч бэлчээрийн хувьд малд байтугай хүнд идэх хоол хомс нутаг. Ямар сайндаа урд хөршид нисдэгээс онгоц, дөрвөн хөлтнөөс ширээг идэхгүй гэдэг үг гарах вэ дээ. Хятадын хүнсний аюулгүй байдлын талаар яривал:

Хятадын хүх амын хэрэгцээг хангах тосны үйлдвэр байхгүй. Ихэнх буюу зах зээл дээр байгаа тосны 90% нь дахин ашигласан тос буюу бидний үлдээсэн хоол хүнс, элдэв хорт тосны агууламжтай ургамал, гахай нохой, тахианы өөх хольсон тос зонхилдог .

Махны хэрэгцээ. Хятад бол дэлхийд арьс боловсруулалт, үйлдвэрлэлтээр нэгт ордог улс, боловсруулалтаас үлдсэн махыг хэрэглээндээ бүгдийн хэрэглэдэг, үүнд зонхилон үнэт арьстай амьтад байх бөгөөд энгийн амьтад ч бий. Булга, Тарвага, Үнэг, Чоно, Туулай, Муур, Нохой ч мөн адил. Фермерээр өсгөсөн үхэр нь л гэхэд төрөх цагаасаа хамрандаа мөн уушиг хүртэл нэмэлт тэжээл болон агаар шахах гуурстай өсдөг. Махлахын өмнө усаар тарьдаг (амьдын жинг нэмэгдүүлэх гэж), элдэв бордоог амийг таслахаас хэдэн цагаас хэдэн хоногийн өмнө хийдэг.

Хүнсний ногооны хэрэцээ. Хятадад тариаланч дунд нэгэн онигоо байдаг. Чиний ургуулсан жимс, ногоо өттэй юу? Үгүй дээ яалаа гэж. Би тарьсан юм чинь өтгүй. Тэгвэл чиний ногоог авахгүй ээ. Өт ч тоож идэхгүй байгаа юм чинь, би яаж идэх юм. Чиний ногоо жимс химийн бордоо ашиласан байж таараа! Чиний ургуулсан жимс, ногоо өттэй юу? Тиймээ өттэй. Би тэгвэл өт идсэн ногоог яаж авах юм!

Хуурамч гурил будаа. Мэддэг маань силиконон будаа. Түүнээс биш чанар муутай, будааг үнэр амт оруулагчаар “сайжруулаад” 3-10 дахин үнийг нугалдгийг мэдэхүй. Тэр бодиснууд мэдээж хүний биед хортой, хавдар үүсгэдэг. Гурил гэвэл хятадууд бидний идээд үлдсэн ясыг нарийн тээрэмдээд бидэнд өгдөг гэсэн. Дээр нь химийн бордоо ашиглаж байгаа болхоор цавуулгийн нэмэх гэж техникийн цавуу, техникийн цардуул, мөн жинг нэмэх гэж хүнсний бус ямар зүйлс хольдогийг ч мэдэхгүй.

Давс. Хятадын давс үйлдвэрлэгч ХЯТАД ДАВС гэж компани бий. Манай МОН ДАВС-тай ижил. Давсийг хуурамчаар үйлдвэрлээд цаазын ял, их хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн компаниуд бий. Техникийн давсыг бас бусад хольцтой холиод хуурамчаар савласан тохилдол одоо хүртэл илэрч байгаа.

Өндөг. Манай Хятад хэлний багш өглөө болгон өглөөний цайндаа өндөг хэрэглэж байгаарай тэгвэл уураг хэрэглэсэн хүн тархи нь сайн ажилладаг гэж захиж билээ. Тэгвэл тэр тэрбум хүн өглөөний цайнд хэрэглэх их өндөг байхгүй! Муу техникийн силикон, желатин, шохойгоор хуурамч өндөг хийж хэдийгээ булайгаа тарихаас өмнө 2-3 том үйлдвэр бариад авчихсан.

Ундны зүйлс. Хятадад өөрсдийн цагаан архи нь хүндтэй. Тэр нь ямар цагаан будаа, эрдэнэ шиш, лийр аль газрын усаар нэрснээс шалтгаалдаг. Мөн сайн сортын архийг вино шиг хэдэн жил дарснаас үнэ тогтдог. 4 жилийн өмнө энэ шаардлагыг хангасан мэт сэжигтэй хэд хэдэн архийг судлаад үзвэл Хятадын 3-4 мужид дамнан үйл ажиллагаа үйлдвэрлэл эрхэлдэг хуурдаг бүлэг компани илэрсэн. Тэдгээр компани нь өөрсдийн нэрсэн эсвэл богино хугацаанд гарсан архин дээр өөрсдийн зохиосон амт үнэр оруулагчийг нэмэн он удаан жил дарсан архины амтыг оруулж байсан. Орсон бодис нь мэдээж бас л хүний биед хортой. Мөн адил хуурамч вино, ундаа, ус ,шүүс гээд олон юм бий. Хятад бол хүнсний хэрэглээрээ дэлхийг залгиж чадах улс. Дотооддоо идэх зүйлгүй болоод гадны оронруу цагаачилж , иргэншил авч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа.

Тийм учраас миний өөртөө зорьсон зорилт юу вэ гэхээр дотооддоо үйлдвэрлэсэн (манайхан арай ч хятад шиг болчихоогүй байгаа байлгүй) зүйлүүдийг хэрэглэх. Хэрэв та бидний яриад байгаа тэр дайн болвол яах вэ? Хүн юу хийх вэ? Хамгийн түрүүнд идэх л байгалийн зөн бий болох байх. Бид хэний ч оролцоогүйгээр өөрсдөө амьдарч ирсэн туршлагатай, бололцоотой улс. Түүнийгээ л ашиглах юм сан. Тэр шүтэж тахидаг Америк, Англи гаралтай = Англосакчууд, мөн их гүрэн жижгээ дарладгийн адилаар Хятад, Солонгос, Япон орнууд нөөцөө барагдаад идэх зүйлгүй, амьдрах газаргүй, амьсгалах агааргүй болчихвол нөөц ихтэй наашаа тэмүүлж байгаа шүү дээ таминь ээ! Тэрнээс тэр доллар, юань, валют чинь тэдний хоолоо авч идэх хэрэглээ.


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles