Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10654

Үеийнхнээсээ эрт амьдрал үзсэндээ харамсах юм

$
0
0

Сайн байна уу? Намайг Н гэдэг 15 настай. Өмнөх жил би охин насаа алдсан. Одоог хүртэл би хийсэн зүйлдээ маш их харамсдаг. Үеийнхээ ариун нандин зүйлээ хадгалж яваа охидуудад ч атаархдаг. Зарим хүмүүсийг сонсоход хайртай үерхэж байгаа залуудаа онгоноо өгчвөл яадаг бол гэх юм. Гэтэл би танилцаад удаачгүй үерхдэг ч байгаагүй хүндээ онгоноо өгчихсөөн. Тэр үед юм бодогдоогүй ч тэрнээс хойш өдөр болгон яаг яах ёстойгоо ч мэдэхгүй үнэхээр хэцүү байна. Яаж яваад хэдтэйдээ онгоноо алдсанаа хэлхээс ч ичмээр. Тэр хүн хүртэл миний амьдралд хар толбо үлдээчихээд юу ч болоогүй юм шиг л холбоо тасарсанд нь би маш их гомдож байна.

Би охин насаа чамд өгсөндөө харамсдаг гэж хэлмээр байдаг ч чаддаггүй, миний охин насыг авсан надад хамгийн анх сэтгэгдэл төрүүлсэн хүн болохоор мартаж ч чаддаггүй. Өнгөрсөнтэйгөө зууралдсаар ирээдүйд юу бодож яаж амьдрах ёстойгоо ч мэдэхгүй юм. Өөрөөсөө хэтэрхий ах хүнд охин насаа өгчихөөд тэр хүнтэйгээ холбоогүй байгаад байх ч хэцүү. Үеийнхээ хүүхдүүд шиг шохоорхдог бандитайгаа хөтлөлцөөд явж байх насан дээрээ би буруу хүнтэй танилцаж хэзээ ч залруулж болохооргүй алдаа хийж наснаасаа эрт амьдрал үзсэндээ маш их харамсдаж байна. Би одоо яаг яах ёстой вэ? Жоохон юм байж гэлгүй зөвөлгөө өгөөч.


Viewing all articles
Browse latest Browse all 10654

Trending Articles