Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Хэдий надад сайхан байгаа боловч зүрхэндээ өргөстэй явах надад хэцүү байна

$
0
0

Cайн байна уу. Би энэ сайтад орж хүмүүсийн бичсэн зүйлийг уншиж суусаар нэлээд удлаа. Сайнаас эхлээд мууг хүртэл өчнөөн зовлон хүмүүст тохиолдож л байдаг юм байна. Харин миний асуудал бол би өөрөө тэр гай зовлон нь болж хувирч байна.  Би одоо хоёр дахь амьдралаа зохиох хүсэлтэй байгаа залуу хүн. Өмнөх эхнэрээсээ нэг хүүхэдтэй. Бидний салах болсон шалтгаан гэх зүйл үнэндээ байгаагүй гэж хэлэхэд болно. Шалтгаан нь зүгээр л миний мэдрэмж болон сэтгэл хөдлөл байсан гэх дүгнэлтэд хүрээд байгаа.

14518238_10155205030129045_892418876_n

Би өмнөх эхнэртэйгээ 5 жил хамт амьдарсан, хүүхэдтэй болохоосоо өмнө эртхэн салчихаагүйдээ одоо харамсаж явдаг. Би өөрөө их чимээгүй хүн учир дотроо л бүх зүйлийг тунгааж суудаг учир түүний зан араншин, биеэ авч яваа байдал, халамж анхаарал надад огт таалагдахгүй байсаныг би өөртөө “одоо болох байлгүй дээ, өөрчлөгдөнө” гэж хүлээсээр, зөвтөгсөөр байгаад 5 жил өнгөрсөн хэрэг. Эхний жилүүдэд ухаангүй хайртай байсан болохоор юуг ч тоолгүй, бүх зүйл түүний зөв мэтээр хардаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд нь эмэгтэй хүний халамж анхаарал үгүйлэгдэж, түүний хийж байгаа үйлдэл, биеэ авч яваа байдал зохисгүй байгаа нь илт анзаарагдах болсон.

Үнэндээ тэр асуудлыг шийдвэрлэх чадваргүй ямар нэгэн зүйлээс үргэлж бурууг хайдаг, харин тэр буруутан нь ихэнхдээ би болж таардаг байлаа. Өөртөө анхаарал тавихыг нь хүлээсээр их удсан гээд сэтгэл доторх үнэлэмж маань бага багаар буурсаар эцэстээ тулахад ойрхон байсан юм. Гэтэл энэ бүхнийг ухааруулах эмэгтэй гэнэт л гараад ирсэн. Шууд харьцуулаад үзэхэд түүний яг эсрэг хүн байсан. Эелдэг, зөөлөн аальтай, өөртөө их анхаардаг, биеэ маш зөв авч явдаг, боловсролтой, чадварлаг, удам сайтай айлын маш хүмүүжилтэй бүсгүй миний амьдралд ороод ирсэн юм.  /Одоо би түүнтэй хамт амьдрах болсон/

Би өмнөх 5 жилийн амьдралдаа түүнийг хэзээ ч мэхэлж байгаагүй боловч тэр үед мэхэлж чадсан юм. Хагас жилийн өмнө байсан бол би тэгж чадахгүй байсан ч тэр өдөр би өөрийгөө ганц бие залуу болгож танилцуулсан. Танилцаад 2 сар өнгрөхөд бид бие биедээ зориулагдсан мэт сэтгэгдэл төрж, сэтгэл ихээр хөдөлж, түүнд улам дурлаж байх шиг санагдаж, хорвоогоос тасрах шиг болсон. Яг энэ мөчдөө би өмнөх эхнэрээсээ салахыг хүсэж, салах тухайгаа түүнд хэлэх үед өөрийгөө эцэг болох гэж байгаагаа мэдсэн юм. Тэр үед шийдвэр маань эцсийнх гэж мэдэрч байсан учир авхуулахыг ятгаж үзсэн. Гэтэл тэр зөвшөөрөөгүй, зөвшөөрөөгүйд нь ч түүнд би баярлаж явдаг юм.
Тухайн үед өөрийнхөө үүргийг ухамсарлан түүнтэй эвлэрч буцаад хамт амьдрах болсон боловч зурвасхан хугацаанд хамт байсан бүсгүйг мартаж, дотроосоо гаргаж чадаагүй юм…

Хүүхдээ төрсөний дараа эх нь хүүхдийг маань аваад 1000-аад км-ийн хол байх өөрийн төрсөн гэрлүүгээ аваад яваад өглөө. Үнэндээ энэ явдал л бүх зүйлийн зангийлааг зангидаж өгсөн юм. Санасан сэтгэлдээ дийлдэж тэр эмэгтэй дээр очоод дахин уулзаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тэр намайг цаанаа амьдралтай талаар гадарлаж ч чадаагүй юм.  2 сарын дараа би түүнд бүх үнэнээ хэлсэн. Тэр маш цочирдож хүлээж авсан ба тэр даруйдаа таксинд суугаад яваад өгсөн. Үүний дараа би гундуухан амьтан юунд найдаж байснаа гайхаж хэд хоног өнгөрсөний дараа халамцуу үедээ гэрт нь очоод түүнтэй уулзаж “нууц амраг”-ын харьцаатай байцгааяа гэж гуйсан. Хэсэг хугацааны дараа тэрээр зөвшөөрсөн. Тэр хэзээ ч амнаасаа эхнэрээсээ сал гэж хэлээгүй байхад би хүүгийнхээ эхээс бүр мөсөн салахаар шийдэж, шүүх хурлаар орж тэтгэмж тогтоолгосон юм. /гэрлэлтийн баталгаагүй байсан/ Одоо бол тогтмол мөнгө, хувцас хунар, тоглоом гээд боломжтой бүх зүйлийг л хүүдээ явуулж байна. Үүнд одоо хамт байгаа тэр бүсгүй бүх зүйлийг бэлтгэж өгдөг гэдгийг /өөрөө дэлгүүрээс хувцас, тоглоом зэргийг авч явуулдаг болохыг/ хэлмээр байна.

Хэдий надад сайхан байгаа боловч зүрхэндээ өргөстэй явах надад хэцүү байна. Гэвч өглөө бүр надаас эртлэн босч цай чанж, өглөөний цай бэлтгэх бүсгүй, өглөө бүр хувцсыг минь индүүдэж өгөөд ажилдаа явахад минь үүдэн дээр намайг гаргаж өгөөд хойноос харж зогсох бүсгүйг би орхимооргүй байна.  Гэсэн хэдий ч өсч томорч байгаа хүүгийнхээ зургыг харах бүрт, сураг дуулах бүрт гүйгээд очмоор санагдах юм.

Айхтар эмэгтэйтэй ороолцолдсон байна гэж хэлэх хүмүүс байх л байх. Гэхдээ унхиа муутай эмэгтэйн хажууд ийм эмэгтэй надад тохироно гэдгийг амбицтай хүний хувьд мэдэрдэг юм. Би зүгээр л энэ бүхнийгээ гадагш нь гаргамаар санагдаад та бүхэнд хүргэж байна. Хэтэрхий нуршсан бол өршөөгөөрэй.


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles