Сайн байна уу. Намайг Ө гэдэг энэ жил 29-тэй. Би 10 жилээ төгсөөд амьдрал дээр гараад 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд олон л зүйлтэй учирсан. Хайртай хүнтэйгээ л сууна гэсэн бодол намайг 30 нас хүргэх гэж байна. Энэ 2015 он эхлээд би хайртай хүнтэйгээ танилцсан. Тэр минь их ухаалаг бас хөөрхөн. Би түүнтэйгээ анх уулзсанаас хойш 8 сар гаруй болж байна. Би өмнө нь нэг бүсгүйд хайртай болоод өөрийн буруугаас болоод хамт амьдарч чадаагүй. Тэгээд их харамсаж шаналдаг байсан. Дахиж хэзээ ч хэн нэгэнд хайртай болохгүй гэж боддог байсан. Одоо би үнэхээр аз жаргалтай байгаа. Хайртай хүнээ олсон бол битгий алдаарай гэдэг би алдахыг хүсэхгүй байна.
Гэхдээ нэг асуудал нь шашин болоод байна. Тэр шашны номлогч нь надад дургүй. Яагаад гэвэл 5 жил тэр газарт шашиндаа үнэнч итгэж байсан хүнийг нь би авах гээд байгаа болохоор тэр гэж би бодож байна. Тэгээд бүр надтай уулзахыг нь хүртэл хорьсон. Тэгээд ойрдоо байнга завгүй байлгах болсон. Намайг мартуулах л гэж тэр байх. Тэр минь үнэхээр тэр хүнд итгэдэг харин би үгүй. Намайг бас өөр шигээ итгэдэг шүтдэг байх ёстой гээд би хамт хичнээн очсон ч сэтгэлд итгэгдэхгүй байна. Хамгийн гол нь бид 2 хамт амьдрахын тулд бид 2 хоёулаа тэр шашинд итгэж мөргөх хэрэгтэй. Би хайртай хүнтэйгээ л байхыг хүссэн. Өөр зүйл хүсээгүй. Үнэхээр итгэгдэхгүй байхад би худал хэлээд хамт амьдарч болно л доо. Гэхдээ би хайртай хүндээ худал яримааргүй байна. Шашин гэдэг зүгээр нэг зүйлээс илүү том юм байна. Яах хэрэгтэй вэ?