29 настай 3 сайхан хүүхэд ханьтай амьдардаг нэгэн залуу байна. Анх эхнэртэйгээ оюутан байхаасаа л үерхэж сургуулиа төгсөөд эхнэр маань удалгүй жирэмсэн болж 6 жилийн дотор 3 сайхан үртэй болсон байна. Ойрхон хүүхэд гаргаад ч тэгдэг юмуу эхнэртэйгээ сардаа 1-2 илүү секс гэж зүйлийг хийдэггүй. Нэг хэсэг энэ байдлаас болж миний уур их хүрч өөр хүнтэй секс хийж хүслээ дарах тухай ч боддог байлаа. Харин 3 сайхан үрээ харах тусам миний төлөө амьдралынхаа хамаг сайхан залуу насаа зориулж байгааг хараад эхнэрээ гомдоож, зовоож болохгүй юм байна гэж байнга өөртөө хэлдэг болсон.
Бүх зүйлээ гэр бүлдээ зориулж өдөр бүр 18:00 минут гэхэд ажлаасаа гарч гэртээ ирээд эхнэрээ жаахан амрагдаа гэж гэр орноо цэвэрлэх, хувцас угаах, хүүхдүүдээ авах, эхнэрээ найз нөхөдтэй уулз, дэлгүүр хоршоо ор гээд л 3 хүүхдээ гэртээ хараал үлддэг. Харин амьдралын нэг хэсэг болсон ажил минь хойш үлдсэн байна. 3 жил тушаал дэвшсэнгүй яг нэг байрандаа, цалин ганц ч нэмэгдээгүй, найз нөхөд ч байхгүй болсон юм шиг санагдаж байна. 3 жилийн өмнө жилийн дотор 2 тушаал дэвшиж, хангалттай цалин авдаг байсан. Одоо харин нөгөө хангалттай цалин маань хүрэлцэхгүй болж байх шиг байна.
Гадагшаа сургууль явах, Төрд нилээн өдөр албан тушаал /Төрийн алба цалин багатай/ сайхан саналууд ирсэн ч хураасан мөнгөгүй болохоор цалингаа бодоод сонголт хийдэггүй байсан. Одоо харин гадуур дотуур явж, хүн амьтантай уулзаж жаахан оройтохоор хурдан ирж хүүхдүүдээ унтуул гээд байнга араас залгаастай. Эхнэр маань ойрд байнга л -чи гэртээ хүүхдүүдээ хар би ажилд орж ажил хийнэ гэдэг болж. Одоо харин өөрчлөгдөж ажилдаа анхаарлаа хандуулахгүй бол хүүхдээ хараад гэртээ суудаг эцэг болно. Гэр бүл хүүхэд чухал ч тэнцүүлэх гэдэг чухал бололтой.