Сайн байна уу энэ сайтад би анх удаагаа зориг гарган захиа илгээхээр шийдлээ. Асуудал юу вэ гэхээр би найз залуутайгаа 1 жил хагас үерхэж байгаа юмаа бие биенээ сайн мэднэ л гэж боддог. Ер нь бие биедээ маш их хайртай. Гэхдээ манай найз залуу уурлахараа янз янзаар хэлж (гэхдээ би өөрөө ааш муутай хүн л дээ) өөрөө л голдуу хашгирч эхэлдэг.
Нэг удаа намайг гадаа гудамжинд шахаад юм шидсэн. Би цаашдаа яах ёстой вэ? Хүнээс асууя гэхээр зориг хүрэхгүй энд бичиж байна. Би өөрийгөө засаад амьдрах хэрэгтэй юу арга хэмжээ авсан нь дээр үү? Би өөрөө түрүүн хэлсэнчлэн их ааш муутай эрэгтэй хүнтэй хүндэтгэлтэй харьцдаггүй гээд зөндөө олон сул тал байгаа болохоор ямар шийдвэр гаргасан дээр вэ? Баярлалаа…