Сайн байцгаана уу? Би инөөдөр л үүгээр зочилж байна. Би 34 настай 3 хүүхэдтэй. Анх оюутан байхдаа нөхөртэйгөө танилцаж сургууль төгсөөд хуримаа хийсэн. Нөхрийн маань ээж аав надтай суулгахгүй гэж зөндөө л юм болсон. Бид 2 хуримаа хийтлээ хүний санаанд багтамгүй зүйлүүдийг их үзсэн. Түүний минь ээж аав хүүгээ ойлгодгүй өөрсдийнхөө шийдвэрээр бүхнийг хийдэг хүмүүс. Янз бүрийн асуудлаас болж амьдрал минь сайнтай муутай л байсан. Гэхдээ секс эр эмийн асуудал бид 2-т байгаагүй.
Гэтэл нөхөр маань нас барж бид гэр оронч үгүй болсон. 9 сар болох гээд хүүхдүүдээ ав ирээд гэртээ байя гэхэд хадмууд маань өгөхгүй гээд бид хөдөө байх аав ээж дээрээ бахй боллоо. Би түр хугацаанд нэг ажилд орсон юмаа тэнд нэг залуутай танилцаад тэр гэрийнхэндээ миний тухай хэлсэн байсан. Бүр гэртээ ир гээд би ч 2 удаа очиж хэд хоносон юм. Бид хол байдаг л даа. Би түүнд танилцахдаа ойрын хэдэн жилдээ хүнтэй суух бодол алга гэж хэлэхэд тэр хүлээж чаднаа гэсэн. Тэр надад болон хүүхдүүдэд минь жаал жуулхан хувцас нтр зүйлүүд авч өгсөн юм. Би ажилтай болохоор хот орж чадахгүй утсаар л харилцдаг ажил ихтэй үед мсж бичиж ярихгүй болохоор уурлаад архи уудаг юм шиг байсан.
Уучаад надруу шөнө өдөргүй байнга залгаад хардаад байхаар нь би иймэрхүү амьдралыг хүсэхгүй байна ахиж би архитай зовлонтой амьдралыг хүсэхгүй байна гээд ярихаа больсон. Надаа зөндөө уучлалт гуйсан л даа гэхдээ хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулсан ч архитай амьдралд зовоомооргүй байсан юм. Гэтэл тэр надтай нийлэхгүй бол чамайг интэрнэтээр утас ажил зурагтай чинь зарлаж үйлийг чинь үзнэ, та нарт бүгдэд хараал хийлгүүлнэ гээд дарамталж эхэлсэн. Бас юм авч өгсөн мөнгө замын зардалд өгсөн мөнгөө өг гэсэн. Аавын минь дугаарыг олж авчаад ээжээрээ яриулж мөнгөө нэхсэн. Түүнээс өмнө ааваасаа нууж 20, 30-р нь мөнгийг нь явуулдаг байсан аав минь мэдээд 100-р нь мөнгийг нь явуулж байгаа дандаа л ээж нь аав руу минь ярьж мөнгөө авъя өрөнд орчлоо гэх юм. Байнга утас руу минь залгаж дарамталсан мсж бичиж ярих юм.
Би олон хүнтэй харилцдаг болохоор хэцүү юм. Бүр ах эгч нарын минь ажилладаг газрыг хүртэл олоод авсан байгаа юм даа. Үүнээс болж эр хүнд итгэх итгэл үгүй боллоо. Ганцаараа хүүхдүүдийнхээ төлөө зүтгээд явъя гэж бодож байгаа. Эр хүнийг ч харахаа байсан. Гэхдээ эр хүний түшиг тулгуур хэрэг болох л юм тэглээ гээд яалтай билээ. Хүүхдүүдээ зовоолгүй сайн сайхан хүмүүжилтэй боловсролтой хүн болгохыг хичээх юм. Сэтгэл санаа дарамттай болохоор хэцүү юмаа. Дэмий л ажил дээрээ өрөөгөө түгжиж байгаад уйлах юм. Сэтгэлээ онгойтол итгээд ярих ч хүн олдохгүй юм. Тэр дарамтлаад байгаа хүнийг би яах вэ зөвлөөч хүмүүсээ…