Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10658

Эргэж ирэх болов уу?

$
0
0

old_man_sunset_by_thelifeinfocus-d5f5g8t

Сайн байцгаана уу? Миний сэтгэл зүрх өмөрөөд бараг дуусч байна. Миний эхнэр өөр залуу дагаад явсан. Тэрэндээ сайн хайртай юм гэсэн. Гэхдээ анх явахдаа надаас түр тусдаа байж үзий нэг л таарахгүй байна гэж явсан юм. Гэхдээ тийм биш. Өөр залуу дагаж явсан юм гэдгийг нь сүүлд мэдсэн. Бид 2 хүүхэдтэй. Одоо хүүхдүүдээ хараад үнэхээр өр өвдөж байна. Эргээд ирэх болов уу гэж 5 сар хүлээлээ. Ирэхгүй ээ л гэж байсан.

Магадгүй 1 жил 2 жил 3 жил 5 жил өнгөрсний дараа эмэгтэй буцаж ирэхийг хүсдэг гэсэн. Тэгэх болов уу ирлээ гэж бодоход тэр үед нь би яах бол? Өөр хүнтэй уулзий гэвч нэг л болж өгөхгүй юм. Хүүхдүүдээ ч бодох юм. Хойд эхийн гар харуулахгүй гэж бодож байгаа. Өргөдлөө өгөөд салах юм бол 2 хүүхдээ өөр дээр яаж ийж байгаад авна даа л гэж бодож сууна. Над шиг ийм байдалд орж байсан хүмүүс байвал зөвлөөч…


Viewing all articles
Browse latest Browse all 10658

Trending Articles