Сaйн уу 21-тэй эмэгтэй байна аа. Зүгээр л 1 зүйлийг асуумаар санагдаад, 1 зүйл дээр эмзэглээд бичиж байна.
Та нар сууна гэрлэнэ гэж бодохгүй үерхэж байгаад хүүхэдтэй болчихвол яах вэ? Хүүхдээ төрүүлээд хайргүй хүнтэйгээ жаргалтай амьдарч чадах уу?
Миний үеийнхэн хүүхэдтэй болоод хамт амьдарч байгаад зарим нь салчихсан. Аль алиндаа хайртай бол хүүхэдтэй болоход асуудал байхгүй л дээ уг нь. Салсан гэр бүлээс хүүхэд хамгийн өрөвдмөөр байдгийн байна лээ.
Би өөрөө найз залуутайгаа 3 жил үерхэж байгаа. Ойрын 3 жилдээ хүүхэдтэй болох төлөвлөгөө бид 2-т байхгүй л байна…